Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

11 УЯАЧ АЙМГИЙН АЛДАРТ ЦОЛ ХҮРТЛЭЭ

2018-02-23

Монголын Морин спорт уяачдын холбооны Төв аймгийн салбар холбооны шийдвэрийн дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Үндсэний их баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан болзлыг хангасан 11 уяачид Аймгийн “Алдарт уяач” цол олголоо.27858889_1633977759985155_4133284332776460134_n27971877_1633977769985154_3202483595493145195_n

Үүнд:
1. Аргалант сумын уяач Д.Амгаланбаатар
2. Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржав
3. Батсүмбэр сумын уяач Ч.Телевхан
4. Баян-Өнжүүл сумын уяач Б.Хишигжаргал
5. Баян-Өнжүүл сумын уяач И.Туваандорж
6. Баянцагаан сумын уяач Д.Батболд
7. Баянчандмань сумын уяач Б.Ганболд
8. Борнуур сумын уяач Ц.Баттөр
9. Заамар сумын уяач Г.Алтанхуяг
10. Зуунмод сумын уяач М.Бат-Өлзий
11. Сэргэлэн сумын уяач Д.Жанчив нар аймгийн “Алдарт уяач” эрхэм алдрыг хүртлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%