Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дээлтэй Номгончууд арга хэмжээ боллоо

2018-02-26

Номгон сумын Залуучуудын холбооноос Үндэсний өв соёлоо дээдлэх, түүгээрээ бахархах, ардын уламжлалт шагайн наадгайг тоглох, сурталчлах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Дээлтэй Номгончууд" өдөрлөг зохион байгууллаа. Нийт 11 байгууллага оролцож, төсвийн байгууллагаас ЗДТГазар, хувийн хэвшлийн байгууллагаас "Далай ванчиг" ХХК шалгарлаа.
Монгол наадгай тэмцээнд 18 баг өрсөлдөж Номдизель ОНӨААТҮГазрын С. Батбаяр ахлагчтай баг Тэргүүн байр,
Залуучуудын холбооны Э. Пүрэв ахлагчтай баг Дэд байр эзэллээ.
Үндэсний хувцастай Сайхан хосоор Тэргүүн байранд Т. Нарандаваагийн гэр бүл,
Дэд байранд И. Өлзий-очирын гэр бүл тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%