Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2018 ОНД ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭД ОЛОН НИЙТЭД ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭНЭ

2018-02-28

Аймгийн ЗДТГ, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба хамтран “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх жил”-ийн хүрээнд төрийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай чанартай, хүртээмжтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх зорилгоор Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, 27 сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилчдад “Төрийн мэдээллийг иргэд олон нийтэд чанартай, хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тухайн сургалт нь онол практикийг хослуулахаас гадна сургалтын төгсгөлд заагдсан хичээлүүдээр даалгавар өгч гүйцэтгүүлснээрээ ихээхэн онцлогтой, үр дүнгээ өгсөн сургалт болов. Мөн сургалтын үеэр төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан болон өнгөрсөн 2017 оны ажлаараа бусдыгаа манлайлсан Борнуур сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилчин Р.Энхцэцэг аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр, Баяндэлгэр сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилчин Г.Дуламсүрэн, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг Хүндэт жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%