Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Авлигатай тэмцэх газраас цахим хурал хийлээ

2018-03-01

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сард Төв аймагт ажиллаж  аймгийн ИТХ, ЗДТГ,  төрийн байгууллагууд болон тус аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан, Баян, Зуунмод, Заамар, Сэргэлэн сумдад ажиллаж авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж зөвлөгөө өгсөн.

Үүний дагуу ажлын хэсгийн шалгалтын дүнг Авлигатай тэмцэх газраас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим хурал хийж танилцууллаа. Цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат,  Засаг дарга Ж.Батжаргал, төрийн байгууллагуудын дарга, дээрх 8-н сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо.          Авлигатай тэмцэх газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдал, шалгалтын дүн, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгсөн бөгөөд зөвлөмж, дүгнэлтийг албажуулж хүргүүлэхийг мэдэгдлээ.

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%