Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

зорилтод бүлгийн өрхөд сургалт зохион байгуулав

2018-03-02

                                                          2018.2.5

              Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 тушаалын хэрэгжилтийг биелүүлэх үүднээс сумын зорилтот бүлгийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг 21 өрхийн хөдөлмөрийн насны иргэдэд хууль эрх зүйн талаар танилцуулах сургалтыг зохион байгуулав. Сургалтаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, өрхийн орлогыг бий болгох мэргэшүүлэх сургалтын саналыг давхар авч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлд бүртгэв.

            Мөн энэ үеэр сумын Улсын бүртгэгч дараах зорилтод бүлгийн 21 өрхийн 18 иргэнд Бүртгэлийн талаар болон Зөрчлийн тухай хууль, ОӨУБЕГазрын даргын 2017.12.25-ны А/1081 тушаал бүхий гадаад паспорт шинээр олгох, Нийслэлийн Засаг даргын 2017.12.27-ны А/1042 дугаар Захирамж болох иргэний шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл хийсэн. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%