Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-03-02

            Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.03.02/ 71,4 хувийн ирцтэйгээр  хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцэж "Алдарт эх" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдахаар ирүүлсэн эхчүүдийн материалтай танилцаж 1-р зэргийн одонгоор 4 эх, 2-р зэргийн одонгоор 15 эхийг шагнуулахаар болж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
2. Сумын ИТХ-ын 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж Тэргүүлэгчдээс гарсан саналыг тусган хэлэлцэн шийдвэрлэлээ.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%