Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

2018-03-02

Сумын онцгой комисс хуралдаж аймгийн ХХАГ-ын МЭ-ийн албаны дарга Хавсамет эмчийг оролцуулж шүлхий өвчний талаархи мэдээ мэдээллийг авч цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөмж авлаа. Сумын онцгой комиссоос Салхит багийн Төмөр замын гарам, Хустайн даваан дээр халдваргүйжүүлэх цэг байгуулан ажиллах шийдвэр гаргалаа. Багийн Засаг дарга нар, холбогдох албан хаагчид болон төр, төсвийн байгууллагууд шүлхий өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%