Номгон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн санаачлагаар сонгогч, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, Эмэгтэйчүүдийн идэвх ороолцоог нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зорилгоор "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг 2010 оноос хойш жил Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 8дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнийг ИТХ-ын тэргүүлэгчид, Ажлын албанаас 2018.03.03-ний өдрийн амралтын өдрүүдэд зохион байгуулж нийт 8 багийн 48 эмэгтэйчүүдийг хамрууллаа. Тус тэмцээнд тэргүүлсэн багт тамирчдад шилжин явах цом, медаль, мөнгөн шагналыг Март-8 баярын хурлын үеэр гардуулан өгнө.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба