Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН УЯНГЫН ГУРАВДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-03-05

Уянгын гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурал 3 сарын 1нд хуралдаж багийн хэмжээнд хийгдэх ажлын талаар санал бодол солилцож, үүний үр дүнд багийн иргэдийн нийтийн хурлын дэг батлах, шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах, мал угаалгын ванн барих, бэлчээр хамгаалах бэлчээрийн даац ,ашиглалтыг зохицуулахад баримтлах журмыг танилцуулах, хар тосыг булах, хуц ухна маллах иргэнийг сонгох, ОНХС хөрөнгөөр хийгдэх ажилд санал авах, бэлчээр чөлөөлөх, шагналд тодорхойлох, байгаль хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлыг хэлэлцэж баталжээ. Хуралд сумын Засаг дарга Ц.Болдбаатар, 3-р багийн Засаг дарга Б.Гунгаазаан, БИНХ-ын дарга Д.Өлзийбаяр болон багийн нийт 62 иргэн оролцсон байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%