Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургууль “Гялбаат сор “ загварын шоуг анх удаа амжилттай зохион байгуулав

2018-03-06

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургуулийн нийгмийн ажилтан Б.Үржинхандын санаачилгаар тус суманд “Гялбаат сор” загварын шоуг анх удаа зохион байгууллаа. 
Улаанбаатар хот дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, Ховд аймаг дахь нутгийн зөвлөл,  ХААН банкны сумын салбар, Ховд аймгийн Үсчин гоо сайхны “Сор” салонтой хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд 40 гаруй сурагчид оролцон, загварын ертөнцөд хөл тавих авьяас ур чадвараа нээж, сумынхаа загвар зохион бүтээгчдийн урласан монгол дээл, монгол загвар шингээсэн гоёлын хувцас, чөлөөт хувцас, гоёлын даашинз, орчин үеийн хувцас, хүүхдийн хувцасны хослол, өөлд үндэсний хувцас зэргийг сумын 12 жилийн дунд сургуулийн 40 өөд сурагчид өмсөн загварын тайзнаа үзэгч олондоо толилууллаа.  


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%