Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2018- “WOMEN S MARCH” АЛХАЛТАД НЭГДЭВ

2018-03-09

      Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын 108 дахь өдрийг тохиолдуулан НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2018- “WOMEN S MARCH” АЛХАЛТ-ыг /2018.03.07/ зохион байгууллаа. 
Уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчин, албан хаагчид, оюутан залуусын төлөөлөл оролцож, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд  бүх нийтээрээ нэгдэхийг уриалсан юм. 
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Нэг тэрбумаараа тэмцье-2018- “Women s march” алхалтын үйл ажиллагааг нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр “Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр ”Иргэн таны төлөө”, “Хайрлая хамгаалъя”, “Би гэр бүлдээ хайртай”, “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-нэгдье”  зэрэг аян, арга хэмжээ, “Өсвөр насны хүүхдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” зөвлөгөөн, хэлэлцүүлгийг  эцэг эх, оюутан сурагчдын оролцоонд тулгуурлан 2 үе шаттайгаар зохион байгуулсан тухай мэдээллийг хүргэж, цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,  хохирогчийг хамгаалалтад авч, эрхийг нь хангах, ажилтан, алба хаагчдыг мэргэшүүлж, чадавхжуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр  төрийн болон иргэний нийгмийн байгууллагаас зохион байгуулах ажил, арга хэмжээ, гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллана” хэмээн онцлов.
         Хүчирхийлэл нь нэг удаагийн санамсаргүй үйлдэл биш ямагт санаатай  үйлдэгддэг далд гэмт хэрэг юм.
       Дархан-Уул аймгийн хэмжээнд 2014 онд  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 28, 2015 онд 50 бүртгэгдсэн ба гэмт хэрэг 78.5 хувиар, 2016 онд 58 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байсан бол 2017 онд 50 гэмт хэрэг бүртгэгдэж 13.7 хувиар буурсан. 
      2018 оны эхний 2 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%