Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Ээжүүд сүүн цацлаа өргөлөө

2018-03-08

ЭЭЖҮҮДИЙН МИНЬ СҮҮН ЦАЦАЛЫН ЦАГААН ӨРГӨЛӨГИЙН БУЯН ХИШИГ НЬ ХҮН БҮРТ ХҮРЭХ БОЛТУГАЙ.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өглөөний наран мандах цагаар Номгон нутггийн тэнгэрлэг ээжүүд, эмэгтэйчүүд наранд сүүн цацлаа өргөлөө. 

Тус арга хэмжээнд оролцсон нийт ээжүүддээ сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчдийн зүгээс цайны дээжний өргөлийн үгийг сүүний хамт бэлэг болгон өглөө. Сүүн цацлын арга хэмжээний азтанаар Ө.Болдцэцэг шалгарлаа.
Тус арга хэмжээнд нийт 60 гаруй эхчүүд, ээжүүд ирж оролцлоо.

ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Сумын ИТХ, Эмэгтэйчүүдийн холбоо 
2018.03.08.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%