Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр буюу 2018.03.09-ний өдөр 85,71 хувийн ирцтэй хуралдаж
1. Сумын ИТХ-ын даргын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах журам
2. ИТХ-ын Төлөөлөгчдөөс "Асуулга тавих, түүнийг хэрэгжүүлэх" журам
3. Шинэ баг төслийг хэрэгжүүлэх салбар зөвлөл байгуулах тухай
4. Цэргийн албыг дүйцүүлэн хаах санал зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлын даргын нөөц санг Хурлын төлөөлөгчид, Тэргүүлэгчид, Хороо, ажлын хэсэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад, Олон нийтийн үүсгэл санаачлагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутагт ажиллах төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад, Хуулийн төсөл, нийгмийн тулгамдсан чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажилд, Улс, аймгийн шинж чанартай хурал зөвлөгөөн, семинар, уулзалт, зөвлөгөөн, ном сонин хэвлүүлэх, уралдаан тэмцээн, сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнд зарцуулахаар боллоо.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба.