Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТАВАН ЭХ АМАРЖСАН БАЙНА

2018-03-12

Эмэгтэй хүн бүхэн ээж гэж дуудуулах эрхэм гавьяатай хүмүүс. Аймгийн Засаг Даргын захирамжийн дагуу эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн таван хүүхдэд 100 мянган төгрөг бүхий “Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтрийг гардуулан өглөө.Untitled0

Баярын өдөр Аймгийн амаржих газар Нямсүрэн, Хишигсүрэн, Намуунцацрал, Тунгалагтамир нарын дөрвөн эх, Баян-Өнжүүл суманд нэг эх амаржсан бөгөөд эхчүүд, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна. Эхчүүд дунд анхны хүүхдээ өлгийдөн авч байгаа хүн байхад 7 дахь үрийнхээ зулайг үнэрлэж байгаа эх ч байлаа. Дашрамд сонирхуулахад үндэсний томоохон контент болох Авьяаслаг Монголчууд шоуны 2016 оны оролцогч С.Чимгээ шүүгчийн алтан баззерын эзэн Өндөрширээт сумын харьат Б.Тунгалагтамир энэ өдөр амаржиж 4 дэх охиноо  өлгийдөн авснаар долоон хүүхдийн ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%