Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН 2018 ОНЫ АНХНЫ ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-03-11

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 14.00 цагт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Иргэний танхимд боллоо.Хуралдаанд зөвлөлийн гишүүд идэвхитэй оролцож, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, сумдын салбар зөвлөлд хүргүүлэх зөвлөмжийн төслүүдийг тус тус хэлэлцэн баталсан.

Архангай аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн гаралт өмнөх оноос тодорхой хувиар буурсан төдийгүй хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг нийт гэмт хэрэг зөрчлийн 70%-ийг эзэлж байна. Тиймээс аймгийн ГХУСАЗСЗ-өөс энэ төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулалтаар хангаж ажиллахаар боллоо.

Ирэх онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцогчдийн хамрах хүрээ, идэвхи санаачилгыг нэмэгдүүлэхээр зорилт тавин эхний ээлжинд аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтсүүдийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг  шалган, зөвлөн туслах арга хэмжээг оны нэгдүгээр улиралд зохион байгуулж хэрэгжүүлэхээр болсон байна.

Төрийн байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцох оролцоог хангасанаар иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах, цаашлаад энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч Төрийн бус байгууллага, иргэдийн санал санаачилгыг дэмжих үндэс суурийг тавих зорилтыг 2018 онд дэвшүүлээд байна.

Мөн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж аймгийн хэмжээний цахим мэдээллийн сантай болгох зорилтын хүрээнд нийт 17 сумын Цагдаагийн тасаг, хэсгүүдийг интернетийн сүлжээтэй болгох ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхээр болов.

Архангай аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлага байгаа нь 2017 онд  зохион байгуулсан сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах арга хэмжээнээс харагдсан. Тиймээс 2018 онд сумдын ГХУСАЗСЗ-д өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгах, хуулиар   хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахаар боллоо. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 44
12 / 27%
6 / 14%
5 / 11%
21 / 48%