“Олимпизм ба Бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, “Афин” олимпийн зөвлөл, 02 дугаар сарын 28-наас нийт 15 сумын 21 Ерөнхий боловсролын дунд сургуульд “Олимпийн бамбар”-ын аяныг эхлүүлээд байна.
Болзолт уралдааны ажлыг эрчимжүүлэх, өргөн хүрээнд олон хүүхэд, багачуудыг хамруулах, сурагчдын бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх, Олимпийн боловсрол олгох, спортын алдар цолтон ахмад тамирчдаа алдаршуулан сурталчлах зорилготой энэхүү аяны эхний ёслол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай дунд сургуулиас нээгдсэн бол 2018.03.12-ны өдөр олимпийн бамбарыг Баян-Овоо сумын ЕБС-иас Номгон сумын Засаг дарга, ЕБС-ийн хамт олон угтаж хүлээн авлаа