Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОТ БАЙГУУЛАЛТ, ЭКОЛОГИ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2018-03-13

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2018 оны 03-р сарын 13-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, ажлын хорооны гишүүн Б.Сампилноров, Н.Батболд, Э.Хорлоо нар оролцож, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн менежментийн төлөвлөөгөө батлах, Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2018 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа.

Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%