Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭМЭГТЭЙ ТА ЭРХЭМ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2018-03-13

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Архуст сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан ЗДТГазартай хамтран “Эмэгтэй та эрхэм” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 335 эмэгтэй оролцсон бөгөөд гурван хүү дарааллан төрүүлсэн 21 дарь эхэд “ДАРХАН БЭР” хүндэт цол тэмдгийг гардуулжээ.IMG0414

 Тус үйл ажиллагаа нь нээлт, урлагын арга хэмжээ, шагнал гардуулах ёслол гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээг нээж эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Энхцэцэг болон Засаг дарга Б.Батбаатар нар бүх эмэгтэйчүүддээ баяр хүргэж үг хэлсэн байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%