Монгол цэргийн баярыг тохиолдуулан Номгон сумын ИТХ, Засаг даргын урилгаар Өмнөговь аймгийн "Өглөөний клуб"-ийн тэргүүн Ц.Будгэрэл "Бусдын туршлагаар өөрийн мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо нэмэгдүүлэх" сэдвээр сургалт хийлээ.
Мөн клубынхээ үйл ажиллагааны талаар, цагийг хэрхэн зөв өнгөрүүлж байгаа талаар мэдээлэл хийж, туршлагаасаа хуваалцлаа.
Сургалтанд 40 гаруй эрэгтэйчүүд хамрагдаж маш хэрэгтэй сургалт байна, хүүхдүүд, залуучуудад хиймээр байна гэж онцолж байлаа.
Бидний урилгыг хүлээн авсан Өглөөний клубын залуучуудад нийт Номгончуудын өмнөөс талархал илэрхийлж, ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2018.03.18.
Сумын ИТХ, Засаг дарга