Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙД “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-03-19

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн “Музейг орон нутгийн түүх, соёл иргэншил, нийгмийн аж амьдралын түгээмэл толь мэдээлэл мэдлэгийн эх сурвалж болгож, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах” зорилт, “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Аймгийн музей, ШУА-ын Палентологи, Геологийн хүрээлэнтэй хамтран “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.muzie

 Монгол орны эртний амьтад болох хангайн бүсээс олддог дөрөвдэгч галавын буюу мөстлөгийн үеийн амьтад болох савагт хирс, арслан заан, одос үхэр зэрэг хөхтөн амьтдын олдворын тухай орон нутагт сурталчлах зорилго бүхий уг үзэсгэлэнд тавьсан  зарим үзмэрийг Жаргалант, Заамар сумдаас илрүүлсэн нь ихээхэн сонирхол татаж байлаа.3

Танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий тус үзэсгэлэнгээс Жаргалант сумаас олдсон  одоогийн байдлаар Монголоос олдсон хамгийн том арслан зааны соёо, Заамар сумаас олдсон арслан зааны шүд,  савагт хирсний бүтэн биеийн олдвор, чөмөгний яс зэрэг сонирхолтой зүйлсийг үзэх боломжтой юм.2

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ЕБС-иудын нийгмийн ажилтан, түүх, нийгэм, биологийн багш нарыг хамруулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд үүний хүрээнд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг өгөх, үзэсгэлэнг үзсэнээр танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, цаашид энэ чиглэрээр мэргэжил эзэмших сонирхолтой хүүхэд залууст дэмжлэг болохуйц  ач холбогдол бүхий арга хэмжээ болсон бөгөөд үзэсгэлэн энэ оны 10 сарыг дуустал үргэлжлэх юм байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%