Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХИДАЛТ-ГЭМТ ЯВДЛЫГ БУУРУУЛАХАД ОЛОН НИЙТ, ЗАЛУУ ҮЕИЙН ОРОЛЦООГ НЭМЭгДҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2018-03-23

       Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Цагдаагийн газар хамтран “Архидалт-гэмт явдал” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг /2018.03.22/ зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ЕБС болон Их дээд сургууль, коллежийн нийгмийн ажилтан, оюутан сурагчид оролцсон бөгөөд тэдэнд Архидан согтуурахыг бууруулах, түүний хор уршгийг таниулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн арга хэмжээг авах зорилготой юм. 
Үүний дагуу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр Хэрэг мөрдөх тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч  
Д.Батцоож, “Залилан мэхлэх, кибэр гэмт хэргээс гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх” сэдвээр Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Мөнхзолбоо, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Эрхэмзаяа нар зэрэг мэдээллийг тавьлаа. 
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гэр хорооллын багуудад хяналт шалгалт, эргүүлийн тоог нэмэгдүүлэх, камержуулах зэрэг саналуудыг цагдаагийн албан хаагчдад тавьсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%