ЛҮН СУМ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хайлсан цасан доороос байгаль орчин, амьсгалах агаарт сөрөг нөлөөтэй үхсэн малын сэг зэм, хур хог ихээр гарч ирдэг. Үүнтэй холбогдуулан тус сумын Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эргэн тойрны 50 метр газар болон засмал зам, сумын төвийн хогийн цэг болох Байтын толгой орчмын 60 га газрын 40 тонн хогийг цэвэрлэж, нэгдсэн хогийг цэгт авчирч устгасан байна. Тус ажилд ЗДТГ, ЕБСургууль, Хүн эмнэлэг, Соёлын төв, Ахмадын хороо, Ахуй үйлчилгээ, Цаг уур зэрэг 7 байгууллагын 110 орчим төрийн албан хаагч, 8 аж ахуй нэгж үйлчилгээний байгууллагын 30 орчим иргэн хамрагджээ.
УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.
санал өгсөн: 60