Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮД БОЛОН ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ

2018-03-27

     НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидтой хамгийн ойр ажилладаг орон нутгийн хамтарсан багийн гишүүд, холбогдох байгууллагуудын ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтыг өнөөдрөөс /2018.03.27/ эхлэн энэ сарын 29-нийг хүртэл зохион байгуулж байна.  
SASA буюу оролцоонд тулгуурласан уг сургалтад  Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч танилцуулгыг ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал танилцуулж, мөн ХЭҮТ-ийн сургагч багш нар  “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, мөн чанар онцлог”  сэдвээр ХЭҮТ-ийн сургагч багш Н.Ариунтариа мэдээлэл хийлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%