Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХБХОХБТХХороо ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ААНБ-УУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-03-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд Дархан үйлдвэрлэл технологийн парк ОНӨХХК, Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ, Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-ууд 2017 онд хийсэн ажлын тайлангаа 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр танилцуулахтай холбогдуулан ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо урьдчилан дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Тус хорооны гишүүд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан асуудлаар дүгнэлт гаргаж, 2018,03,30-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%