Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсын төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

2018-03-23

  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр аймгийн төрийн Хүндэтгэлийн өргөөнд боллоо. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Казак түмний Науризын баяр болон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналыг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардуулан өглөө. 

   Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсанаар төрийн дээд одон медаль, засгийн газрын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн юм.

  Монгол улсын төрийн дээд одон, медаль "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 2, "Алтан гадас одон"-оор 12, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 2 иргэн энгэрээ мялаалаа. 

  Мөн Монгол улсын Засгийн газрын шагнал ХХААЯ-ны “Тэргүүний ажилтан”-аар 2, Жуух бичиг 1, Зам тээврийн яамны шагналаар 10, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 8 иргэн шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%