Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-03-29

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Алдарт эх” одонгоор шагнуулахаар уламжлах тухай, Хийдийн эрх олгох тухай, Тусгай болон ахуйн зориулалтаар 2018 онд агнах, барих амьтдын дээд хязгаарыг батлах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн тухай, Хөрөнгө шилжүүлэх тухай /Хялганат тосгоны спорт цогцолборын барилгыг БТСГ-ын балансад авах, Рашаант сумын эрчим хүчний шугмыг шилжүүлэх тухай/ зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн зарим асуудлаар тогтоол гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллага, хүмүүст үүрэг чиглэл өглөө. 
Хуралдаанаас батлан гаргасан шийдвэрийг тухай бүр сайтад байршуулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%