Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

2018-04-02

Аймгийн Засаг даргын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах насанд хүргэгчдийн 2 дахь удаагийн  тэмцээн 04-р сарын 1-нд аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.  Энэхүү тэмцээнд 13 сумын   улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 22 бөх барилдаж, уран мэх, хурд хүчээ сорьсон юм.

Тойргоор барилдсан энэхүү тэмцээнд 19 даваагаар Хашаат сумын харьяат аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ,19 даваагаар Хотонт сумын харьяат Л.Жамбал, Батцэнгэл сумын харьяат аймгийн харцага н.Зоригтбаатар нар тэргүүлж,  Уран барилдааны шагналыг Хайрхан сумын, сумын заан О.Баярбаасан нар шалгарч  шагналыг   аймгийн ИТХ-ын дарга,Үндэсний бөхийн Холбооны тэргүүн  Б.Өсөхбаяр Засаг дарга Ц.Мөнхнасан, Улсын аварга Ч.Санжаадамба нар гардуулан өгөв.

 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 56
52 / 93%
4 / 7%