Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-04-02

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэн баталлаа. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.СейтханЭ.Хорлоо,Ц.Минжинхүү,Х.Анхбаяр, Д.Мөнхбаяр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов. 

Энэ удаагийн хурлаар Дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ойн тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, хамгаалалт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн менежментийн төлөвлөгөө батлах, Дүүргийн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж Тэргүүлэгчид холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.    

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%