АРХУСТ СУМАНД БАГАНУУР ДҮҮРГИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 40 жилийн ойг угтан тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд Архуст суманд ажилласан байна. Ажиллах үеэрээ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоог хийсэн бөгөөд дотор, мэдрэл, хүүхэд, чих хамар хоолой, нүд, эмэгтэйчүүд, шүд, мэс заслын үзлэг хийгдсэн бол дуран оношлогоогоор хэвлийн цууллаг эрхтэн, умай дайвар, хөх, бамбай булчирхай, эмэгтэйчүүд, нярайн зулайн оношлогоо зэргийг оношилж, үйлчилжээ. Түүнчлэн худалдааны болон сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, Д витамины хэмжээ тодорхойлох, В,С вирусын идэвхижил тоолох зэрэг эрүүл мэндийн бүхий л үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Дашрамд дурьдахад В,С вирусын идэвхижил тоолох шинжилгээг Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй хийжээ.
УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.
санал өгсөн: 142