Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Заамар сумын 4-р Багийн иргэдийн нийтийн хурал хуралдлаа

2018-04-06

Заамар сумын Төвийн IV багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдаж, 154 иргэний оролцоотойгоор 4 асуудлын хүрээнд хэлэлцсэн байна. Хурлын үеэр Сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нар цаг үеийн байдлаар иргэдэд товч мэдээлэл хийж, 2018 ажлын төлөвлөгөөгөө батлуулж, иргэдээс санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Энэ үеэр газрын даамал Б.Уянга газар өмчлөлийн талаар иргэдэд мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллаар  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдэх ажлын саналыг иргэдээс авч эрэмбэлэн жагсаалт гаргажээ. Багийн иргэдийн нийтийн хурлаар “Эрэмбэлсэн жагсаалт хүргүүлэх тухай” тогтоол,  БЗД-ын “2018 оны төлөвлөгөөнд тусгах иргэдийн саналыг оруулах шийдвэрийг жагсаалтаар гаргах тухай” нийт 2 тогтоол гарч хурал амжилттай явагдаж өндөрлөсөн байна. Дараагийн I, III багийн хурал энэ сарын 6 болон10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%