Эрдэнэ сумын багийн иргэдийн нийтийн хурлууд хуралдлаа
- Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Мөнгөнбаяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга О.Мөнхсүлд, ЗДТГ-ын дарга А.Пүрэвсүрэн болон ЗДТГ-ын албан хаагчид, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нар Өгөөмөрийн I баг, Чулуутын II баг, Баянтуулын III баг, Хушингын IV баг, Тамганы V багуудын Багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон байна.
- Багийн иргэдийн нийтийн хурлаар:
- Багийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр улирлын ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
- Багийн Засаг даргын 2018 оны 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөө батлах тухай
- БИНХ-ын даргын мэдээлэл
- Багийн эмчийн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
- Байгаль хамгаалагчийн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
- Багийн малын эмчийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
- Өвөлжөө хаваржааны газрыг чөлөөлүүлөх тухай
- Бог малын хээлтүүлэгчийг ялгах тухай
- 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар иргэдээс авсан саналыг эрэмбэлэх
- Шилжин ирэх хүсэлтэй иргэдийн саналын тухай асуудлуудаар хэлэлцсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурлын дараа сумын ЗДТГ-ын Газрын даамал, байгууллагын дарга, эрхлэгч нар иргэдэд мэдээлэл хийж асуулт хариулт явагдан иргэдээс гарсан санал хүсэлтийг авч ажилласан байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.
санал өгсөн: 142