Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-04-06

Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд бүтэц зохион байгуулалт болоод бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаа бөгөөд энэ хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны барилгын ажил манай аймагт эхэллээ.2

Шинэ байрны шав тавих ёслол өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд,  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл болон аймгийн удирдлагууд,  Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 017, 014 дүгээр ангиудын алба хаагчид оролцсон юм.4

Хуурай замын цэргийн командлалын штабын байр нь  соёлын төв, агуулах, гарааш гээд цогцолбор хэмжээнд баригдах ба барилгын ажлыг хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин цэргүүд гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ жил штабын байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.5

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%