Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүний эрхийн үндэсний комиссынхон аймагт ажиллаж байна

2018-04-09

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Архангай аймагт энэ сарын 9, 10-нд ажиллана. “Хүний эрхийн нээлттэй өдөр” сэдвийн дор ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хүний эрхийн талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт явуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилготой юм.

Өнөөдөр өглөө 09.00 цагт аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нарт дараа нь Цагдаагийн газрын албан хаагчидтай уулзаж хүний эрхийн чиглэлээр мэдээлэл өглөө. Мөн Цагдаагийн газрын дэргэдэх эрүүлжүүлэх байр болон ШШГГ-ын цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, тодорхой чиглэлүүдийг өгөв.



АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%