Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРДЭНЭСАНТ СУМЫН ИРГЭД “НҮҮДЛИЙН АМБУЛАТОР”-ЫН ҮЗЛЭГТ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДЛАА

2018-04-10

Аймгийн Засаг даргын захирамжын дагуу Аймгийн нэгдсэн эмнэлгийн “Нүүдлийн амбулатор”-ын үзлэг сумдын иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. Эрдэнэсант сумын 830 /давхардсан тоогоор/ гаруй иргэн тус урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдсан бөгөөд ЭХО үзлэгт 108 иргэн, арьс харшлын үзлэгт 123 иргэн, мэс заслын үзлэг оношлогоонд 127 иргэн, дотрын үзлэгт 100, эмэгтэйчүүдийн үзлэгт 90 иргэн, шүдний үзлэг оношлогоонд 151 иргэн хамрагджээ. Үзлэг, оношлогоонд хамрагдсан иргэддээ тухай бүрт нь мэдээлэл, сургалт, зөвлөмжийг өгч ажилласан байна. Түүнчлэн үзлэгт хамрагдсан 20 иргэнээс сэтгэл ханамжийн судалгааг авсан бөгөөд 90 хувь нь “сайн” гэсэн үнэлгээг өгчээ.

Энэ үеэр тус сумын “Бөмбөөлэй” хүүхдийн цэцэрлэгийн 90 хүүхдийг арьс харшил, амны хөндийн үзлэг, мэс заслын үзлэгт хамруулсан бөгөөд арьс харшлын өвчлөлттэй 5 хүүхэд, амны хөндийн өвчлөлттэй 60 хүүхэд, мэс засал хийлгэх шаардлагатай 3 хүүхэд илэрсэн байна. Мөн бага бүлгийн 19 хүүхдэд зургаан сарын турш шүд хамгаалах эмчилгээг хийсэн бөгөөд эцэг, эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөөг өгч ажиллажээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%