Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2018.04.09-ний өдөр "Мэдлэг-Монголын баялаг" сургалт, нөлөөллийн арга хэмжээг Номгон суманд зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр "Залуучуудын оролцоо", "Тогтвортой хөгжил бидний ирээдүй", "Жендэр миний нүдээр", "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль", "Эрүүл биед-Саруул ухаан" гэсэн 6 сэдвийн дор өртөөчилсөн оролцооны аргыг ашиглан сургалт, цэнгүүнийг зохион байгуулж нийт 50 гаруй хүнийг хамрууллаа.