Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО 2018 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2018-04-10

Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл энэ оны анхны хурлаа зохион байгуулав. Хурлаар 2018 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, эхний улирлын ажлын тайлан, аймгийн УЗХ-ны 2017 оны жилийн эцсийн тайлан болон 2018 оны эхний улирлын санхүүгийн тайлан, Сумуудаас ирсэн тусламж хүссэн өргөдөл, Хүндэт донорын болзол хангасан хүмүүсийн анкет танилцуулах, Байгууллага хөгжүүлэх санаа хэлэлцэх, Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө батлах гэсэн 6 асуудлыг хэлэлцжээ. Мөн Олон улсын хүмүүнлэгийн өдрийг угтаж сарын аян зохион байгуулах, 2018 оны 9 сард УЗХ-ны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойг баяр ёслолын журмаар биш Улаан Загалмайн Хорооны үйл ажиллагааг сурталчилсан байдлаар зохион байгуулахаас гадна 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин боловсруулж 60 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой 60 ажил санаачлан зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%