Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛД аймгийн Нөөцийн газар 2017 оны ажлаа тайлагналаа.

2018-04-13

2017 оны хувьд өвсний гарц муу, техникүүдийн эвдрэл, нүүдэл, агаарын саатал их гарсны улмаас хадлан бэлтгэх ажлын явц удаашралтай байсан ч жилийн эцэст 281тн өвс, тэжээл нөөцөлж өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Сайхан, Орхон, Хялганат, Сэлэнгэ, Бугат, Булган сумдуудад 194,9тн өвс тараалт хийсэн мэдээлэлтэй байна. Одоо аймгийн нөөцийн газарт 352,8тн буюу 14112 боодол өвс, 55,55тн буюу 1388 шуудай тэжээлийн үлдэгдэлтэй байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%