Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сургалт зохион байгууллаа

2018-04-13

Аймгийн ИТХ-ын Иргэний танхимд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн төлөвлөлт зарцуулалтанд  хяналт тавих,  ОНХСангийн  төлөвлөлтөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь”  сэдвээр Булган сумын 6 багийн засаг дарга , 6 багийн ИНХ-ын дарга, хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг хамруулан сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг Тогтвортой амьжиргаа төслийн орон нутгийн ажилтан Ц.Энхжаргал удирдан явуулж байгаа бөгөөд сургалтаар иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийг хэрхэн санал авч төлөвлөх, хэрхэн зарцуулалтад хяналт тавих , иргэдийн нийтийн хурлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцэж, заавар зөвлөгөө өгч байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%