Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Заамар сумын Хайлааст багийн иргэдийн нийтийн хурал хуралдлаа

2018-04-12

Заамар сумын Хайлааст багийн иргэдийн нийтийн хурал 245 иргэний оролцоотойгоор зохион байгуулагдаж 4 асуудлын хүрээнд хэлэлцсэн байна. Хурлын үеэр Сумын Засаг дарга болон багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд цаг үеийн байдлаар иргэдэд товч мэдээлэл хийж, 2018 ажлын төлөвлөгөөгөө батлуулж, иргэдээс санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллажээ. Энэ үеэр Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэв журмын хэсгийн дарга Хошууч Б.Лхагвасүрэн” Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдэх ажлын саналыг иргэдээс авч эрэмбэлэн жагсаалт гаргажээ. Мөн “Заамар Гоулд”, “Монгол Майнинг Энд Эксплорейшн”, “Шижир-Алт”, “Эрд Хул”, “Тосон Үйлдвэр”, “Платинум Ланд” зэрэг уул уурхайн  аж ахуйн нэгжүүд байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд иргэдээс санал авлаа.  Багийн иргэдийн нийтийн хурлаар “Эрэмбэлсэн жагсаалт хүргүүлэх тухай” тогтоол, БЗД-ийн “2018 оны төлөвлөгөөнд тусгах иргэдийн саналыг оруулах шийдвэрийг жагсаалтаар гаргах тухай” нийт 2 тогтоол гарсан байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%