Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээжлит бус тавдугаар хуралдаан боллоо

2018-04-13

Номгон сумын ИТХ-ын ээжлит бус тавдугаар хуралдаан 2018.04.13-ний өдөр Иргэний танхимд нээлттэй хуралдлаа. 
Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 16, чөлөөтэй 3, тасалсан 2 төлөөлөгч, ирц 76,19 хувьтай байлаа. 
Тус хуралдаанаар  ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хурлын даргын өргөдлийн талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан хороодын даргаар тэргүүлэгчдийг томилон Нийгмийн бодлого, хуулт эрх зүйн хорооны даргаар тэргүүлэгч Р.Одхүү, Эдийн засаг, өмч, төсөв санхүүгийн хорооны даргаар Н.Буянхишиг, Хөдөө аж ахуй, байгаот оричн аялал жуулчлалын хорооны даргаар Б.Дэлгэртогтох нарыг томилон бүрэодэхүүнд өөрчлөлт хийлээ. 
Суманд ясны үйлдвэр барих, Эрдэнэбулаг газар тариалангийн газарт хүлэмж байгуулах зорилгоор тус бүр 2 га газар олгох, байгаль орчны тухай хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор сурталчилгааны самбар байршуулах байршилыг тогтоох гэсэн асуудлаар 2018 оный газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%