Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Таван толгой ХК иргэдэд мэдээлэл хүргэж, нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

2018-04-14

Монгол Улсын шилдэг татвар төлөгч, Өмнөговь аймгийн Таван толгой ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах 'НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ'-ийг 2018 оны 04 сарын 14-ний өдөр Номгон суманд зохион байгуулж иргэдэд компанихаа үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, иргэд байгууллагад үзүүлэж байгаа нүүрсний үнийн хөнгөлөлт, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалт, улс болон аймаг суманд оруулж байгаа төсвийн талаар  мэдээллийг иргэдэд өгч, гарын авлага номыг хүргэн ажиллаа. 
Өдөрлөгийн хүрээнд МУСТА Андбаатарын Мөнхбат 'МАНАЙ АДУУ' урлагын тоглолтыг ивээн тэтгэж иргэдэд соёл урлагийн үйлчилгээг үзүүлж,  5 азтанг шалгарууллаа. 
Азтан болсон Б.Зоригтбатар, Б.Маам, Бямбаа, Н.Ролжин, Нямхүү нартаа баяр хүргэе. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%