Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үсчин, Гоо засалч, Хумс дизайн урлалын аварга шалгаруулах Y их наадмыг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн дэмжлэгтэйгээр Архангай аймгийн үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг нээлтийн арга хэмжээнд  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэхүү тэмцээн зохион байгуулагдахын өмнөх өдөр буюу 4 сарын 15,16-нд Үсчин гоо сайханчдын холбооны сургагч багш нар сургалт зохион байгуулж үсчин гоо сайханчдад мэргэжлийн заавар, зөвлөгөө өгсөн байна. Сумдаас үсчид олноор хамрагдаж байгаа бөгөөд удахгүй болох бүсийн тэмцээн, намар болох улсын аваргын тэмцээнүүдэд орох юм.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%