Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-аас Эх оронч үзлийг хөгжүүлэх, нутаг усаа хайрлах, эх түүхээ мэдэх, үндэсний өв соёл, зан заншил хувцсаа бахархах зорилгоор сар бүрийн нэг өдөр үндэсний хувцсаар гоёх өдөртэй болсон 4 сарын үндэсний хувцасны өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 16 ны өдөр Монгол улсын гавьяат тамирчин дэлхийн аварга М.Пунцагийн нэрэмжит сургуулийн талбай дээр 217 сургуулийн сурагч,68 цэцэрлэгийн хүүхдүүд ,110 Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчид , 15 ахмад нийт 410 гаруй хүмүүс монгол улсын газрын зурагны дүрс гарган зогсон хүндэтгэл үзүүлллээ. Мөн монгол орны тухай асуулт хариултыг явуулж хамгийн түрүүнд хариулсан оролцогч нараа урамшуулсан арга хэмжээг зохион байгууллаа.

2018-04-16

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%