Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-04-16

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямбаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцаж , мэргэжил арга зүйн удирдлагаар хангах цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. 

Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын бүтэц, үйл ажиллагааны талаар товч танилцуулж  бүрэн эрхийнхээ хугацаанд 19 хороодын иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж өрөө тасалгаа, тавилга эд хогшил, техник тоног төхөөрөмжөөр хангаж,  Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт ИТХ-ын төсвөөс нийтдээ 430 гаруй мянган төгрөгийн урамшуулал, ИНХ-ын дарга Иргэний танхимын ажилтнуудад бичиг хэргийн зардал нийтдээ 50000 төгрөгийг тус тус  олгодог болсон,  Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 19 хороонд гудамж байрны 700 гаруй нийтийн эргүүл ажиллуулж, урамшууллын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, жилд 2 удаа сургалт арга зүйгээр хангаж ажилладаг гэх мэт онцлох ажлууд нь  Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгжийг бэхжүүлэхэд  шат ахьсан ажил болсон гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа чиглэлээр хийгдсэн ажлын тайлантай тус бүр танилцаж ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%