Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2018-04-17

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан болж цаг үеийн холбогдолтой 5 асуудлыг хэлэлцэн батлав. 
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ, дүүргийн Прокурорын газрын дарга Д.Булганцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга О.Амарсанаа, Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Ганболд, ЗДТГ-ын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар оролцлоо. 

Өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг тус тус дүгнэж, 3 дугаар сарын урамшуулал олгох,  Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн 3 дугаар сарын урамшуулал, “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Нийтийн байрнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл төслөөр танилцуулж гишүүд хэлэлцэж шийдвэрлэв. 
Нийтийн байрнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайханаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдлаа. 
Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%