Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2018-04-11

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа болоод тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид хийх ажлуудтай танилцах төлөвлөгөөт ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд ажлын албанаас зохион явууллаа.
    Орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уг ажил нь тухайн байгууллагын ерөнхий үйл ажиллагаа, орон нутгийн өмчийн талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, явц байдал болон тулгамдаж буй асуудлуудтай биечлэн танилцах зэрэг ерөнхий чиглэлээр явагдсан юм. 

   Аймгийн орон нутгийн өмчит байгууллагууд болох “Хөх монгол цогцолбор”ОНӨААТҮГ, “Их шүтээн цогцолбор”ОНӨААТҮГ, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ”ОНӨХК, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”ОНӨААТҮГ, “Гэр бүлийн ордон”ОНӨААТҮГ, “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба”ОНӨҮГ, “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж”УТҮГ, “Нийтлэг үйлчилгээний алба”УТҮГ зэрэг 8 байгууллагын үйл ажиллагаатай танилцан холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм. 




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%