Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖАРГАЛАНТ СУМАНД ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ХОРИО ЦЭЭР ТОГТООЛОО

2018-04-18

Гоц халдварт шүлхий өвчний шинж илэрсэн голомтын бүсэд байгаа 600 гаруй үхэр, 120 гахай, 400 гаруй бог малд үзлэг хийж, 3-р багийн малчин Б.Сэлэнгэ, П.Ганболд, Өсөхөө нарын суурийн өвчтэй байгаа 20 толгой үхрийг тусгаарлаж,  одоогийн байдлаар 38 өрхийн 528 толгой үхэрт урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийсэн бөгөөд сумын хэмжээнд Баянбулаг 3-р багийг тойруулан төв зам дагуу 3 пост, багийн урд, хойд талд тус бүр 1 пост гаргаж мал амьтан, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан байна.

Өвчин гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын хамтарсан бие бүрэлдэхүүн Жаргалант суманд очиж мал устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, болон бусад ажлуудыг эхлүүлээд байна. Түүнчлэн Баянбулаг 3-р багийн нутагт мал устгах 6*8 харьцаатай, 3 метрийн гүнтэй нүхийг ухаж бэлэн болгожээ.

“Гоц халдварт шүлхий өвчний штаб”-ын хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлан, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид шүлхий өвчний голомтыг тойрон гарсан 6 плстоос 09:00, 11:30, 15:20, 18:30 цагуудад нөхцөл байдлын талаар мэдээ авч шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд постууд бэлэн байдлаа ханган, ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж.

Аймгийн онцгой комиссын шийдвэрээр Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны 2 мэргэжилтэн, Онцгой байдлын газрын 3 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 1 улсын байцаагч нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд нийт 2500 иргэнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн байна. Голомтын бүсэд 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд 2 малын эмч, вакцинжуулалтанд 2 эмч, 2 мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 86 өрхийн 1917 толгой үхэр, 30 гахайнд вакцинжуулалт хийгдсэн байна. Голомтонд байгаа 8 өрхийн нийт 83 үхэрийг устгаж, 1500 мталбайг халдваргүйжүүлсэн бөгөөд 1-р постод нийт 170 машиныг ариутгаж халдваргүйжүүлж нэвтрүүлсэн бол 2-р постод нийт 91 машиныг ариутгаж гаргасан гэсэн дүн мэдээлэл ирээд байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%