Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Их Майдар төслийн танилцуулга

2014-08-27

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож байна. Эдийн засгийн хурдацтай өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж байгаа Монгол улс эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болгон Их Майдар бурханыг хойч үедээ зориулан бүтээж байна.
 
Сайн цаг дөтөлж Их Майдар заларна
Бүтээн байгуулалт сүндэрлэж бурханы сургааль дэлгэрнэ 

БУРХАНЫ ТУХАЙ
Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. 
 
Тун удахгүй залран ирэх Майдар бурхан мартагдсан сургаалийг сэргээж хүн бүхний зүрхэнд асрал хайр, итгэл үнэмшил бадамлан байхын чухлыг ойлгуулах аж. 
 
Майдар бурханы тухай бошиглосон олон олон зөнч мэргэд түүнийг энэ дэлхийд залрахуйд ертөнцийн бүхий л хүмүүс түүний сургааль номыг хүлээн зөвшөөрч нэгэн амьтай мэт нэгдэн дагах болно гэсэн байдаг.
 
Ингэснээр хүн төрөлхтөн хагарал бутрал, дайн дажин бүгдээс татгалзан эв нэгдэлтэйгээр эх дэлхий дээрээ амар тайван амьдрах нөхцөл нь бүрдэх ажээ.
 
Майдарын залралтын шалтгаан нь материаллаг зүйлд сэтгэл зүрхээ өгч жинхэнэ хайрлах ёстой эх дэлхий хамаг амьтан, зургаан зүйлийг огоорч ужид цэнгэл хөөцөлдөн самуурч, мунхагийн харанхуйд живэн шавьж мэт амьдралаар амьдарч буй хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэхийн чухлыг сануулан асрал хайр, итгэл үнэмшлийн галыг нь дахин сэргээх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%