Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУУНМОД, СЭРГЭЛЭН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-04-20

Монгол улсын Засгийн газраас 2018 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”,  мөн аймгийн хэмжээнд “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Зуунмод, Сэргэлэн сумын төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ч.Сарангэрэл, Аймгийн ИТХурлын төлөөлөгч А.Идэрпүрэв, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр,  Зуунмод сумын “Төр захиргааны” ахмад ажилтан  Д.Рэнцэндорж болон төрийн албан хаагчид оролцлоо. Зөвлөгөөний үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулав.
DSCN9864

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%