Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАНЗУШИР ХУТАГТЫН ДАШЧОЙНХОРЛОН ХИЙДИЙН ЛАМ НАР АЙМГАА НАР ЗӨВ ГОРООЛНО

2018-04-20

Ганжуур бол бурхан багшийн зарлиг, Данжуур нь зарлигийн тайлбар бөгөөд Алтан Ганжуур айлтгуулвал тэр жилээ даадаг хэмээн монголчууд ярьдаг. Манзушир хутагтын Дашчойнхорлон хийдээс санаачлан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр  цорж лам Д.Даваанямаар ахлуулсан лам нар Бурханы шашны их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг залж Аймаг, орон нутгаа нар зөв гороолохоор өнөөдөр аян замдаа мордлоо.   Ингэж нар зөв гороолохын ач буян нь ган зудын зовлон үзэхгүй, мал сүргийн зүй бусын хорогдолгүй, нутаг орон, ард түмэн энх тунх байхын тухайд бөгөөд хүн ард нь ёс зүйтэй, хүнлэг чанартай, дотроосоо хөгжиж, зөв зохистой боловсорч чадвал бусдад буян түгээж байгаа хэрэг хэмээн Ганжуур, Данжуур сударт өгүүлсэн байдаг бөгөөд уг судар нь ертөнцийн хамаг зовлон болох шаналал, шунал хүсэл, уурын мунхаг, атаархлыг дарж байдаг ажээ.  Газарзүйн үүднээс Аймгийнхаа зах буюу хилийн зурвасаар явах бөгөөд нийт 2 мянга гаруй километр зам туулах юм.
2

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%